МАН-ын бага хурал өнөөдөр/2021.06.25/ 08.00 цагт цахимаар хуралдана. Энэ удаагийн Бага хуралд гишүүд нь өөрсдийн биеэр оролцох бөгөөд хурлын өмнө бүгд шинжилгээ өгөх юм байна.
Цахимаар явагдаж буй уг хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөртэй давхцаж байгаагаар онцлог юм. Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох бөгөөд зургадугаар сарын 26-нд үргэлжлүүлэн бусад асуудлаа хэлэлцэх юм байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм.
Бямба гаригт үргэлжлэх Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг ярилцах бөгөөд МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоох гэнэ.
Шинээр сонсогдсон Ерөнхийлөгч хуулийн дагуу намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө намаасаа түдгэлзэх хуулийн зохицуулалттай бөгөөд өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм.