72 настай дуучин Алла Пугачевагийн нөхөр, хөтлөгч Максим Галкин 45 насны төрсөн өдрөөрөө Оросын шоу бизнесийнхнийг цуглуулан нижгэр үдэшлэг хийжээ.
Алла Борисовна үдэшлэг дээр нөхөртөө хандан “Чи их азтай залуу. Миний хувьд чи үргэлж залуу хэвээрээ байх болно. Бидний насны зөрүү намайг илүү аз жаргалтай болгодог. Чи үргэлж миний залуу нөхөр байх болно. Аз жаргалтай, хайрлагдам байгаарай” гэж хэлжээ.
Алла мөн Максимыг өөр дээр нь ирж, амьдралыг нь гайхалтай болгоно гэдгийг зүүдэндээ харсан гэсэн байна.
Төрсөн өдрийн бялуугаа зүссэний дараа Алла, Максим нар үнсэлцэж буй бичлэг цахимаар таржээ.