Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан маргааш/2021.06.29/ 11.00 цагт эхэлнэ.
Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолын тухай танилцуулгыг сонсож, Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай, нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” байгуулах санал дэмжих тухай болон Тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.
Ташрамд, Ковид-19 цар тахлаас сэргийлэх онцгой дэглэмийг баримтлан Нийслэлийн ИТХ-аас хуралдаанаа цахимаар явуулж буй юм.