Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2021.07.02/ 09.00 цагт ээлжит бусаар хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах эсэх болон аймгуудын наадмыг хойшлуулах эсэхийг хэлэлцэж байна.
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан юм. Мөн иргэд, ААН-үүд наадмыг цуцлахыг шаардаж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийг шаардаж, Сүхбаатарын талбайд жагссан бол өнөөдөр уяачид Яармагийн зам дээр морьтойгоо эсэргүүцэл илэрхийлж, наадмаа хийхийг шаардаж байгаа юм.