Сүхбаатарын талбайд эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардан, жагсаал зохион байгуулж эхэллээ.
Тэд Засгийн газарт хандан “Өнөөдрийн хуралдаанаар бидний асуудлыг шийдэж өг. Эрүүл мэндийн ажилтнууд хүнд нөхцөлд цөхөртлөө ажиллаж байна. Зөвхөн улаан бүсэд ажилладаг гэлтгүй бүх эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэм.
Эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч өвдсөн ч эмээ авах мөнгөгүй, байдал хүнд байна. Хамгийн хүнд ачааг үүрч буй салбарынхны цалинг ялгаварлалгүйгээр нэмэгдүүлж, төсөвт тусгаж өгөхийг шаардаж байна” гэлээ.