Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэгийн ‘Токио-2020’ олимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажсан байна.
Ингэснээр ‘Токио- 2020’ олимпын хүндийн өргөлтийн төрөлд эх орноо төлөөлөн М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар оролцохоор боллоо.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг Рио-2016 олимпын наадамд амжилттай оролцон, шагналт 8 дугаар байрт шалгарч байв.
Эх сурвалж: МҮОХ