“Тоёота корпорац”-ын хамгийн амжилттай төслүүдийн нэг болох “Ланд Круйзер”-ийн “Ланд Круйзер – 300” загварын Монгол дахь албан ёсны цахим нээлт 2021.07.07 зохион байгуулагдлаа. 70 жилийн түүхтэй энэхүү тав тух, хүч чадлын бэлгэ тэмдэг болсон автомашины цоо шинэ 300 загвар нь энэ оны зургадугаар сарын 10-ны өдөр дэлхий дахинд танилцуулагдсан.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Энэ өдөр бол бидний хувьд төдийгүй өндөр стандартыг хангасан автомашины үнэнч хэрэглэгч сонирхогч хүн бүхний хувьд онцгой өдөр билээ. Бид өнөөдөр дэлхий дахинд нээлтээ хийгээд нэг сар ч болоогүй “Ланд Круйзер – 300” загвараа Монголын хэрэглэгч та бүхнийхээ гарт ийнхүү хүргэх болсондоо баяртай байна. 70 жилийн түүхтэй “Ланд Круйзер” автомашин Монгол орны үзэсгэлэнт, онгон дагшин байгаль, бартаат замыг даван туулж, өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн, хэрэглэгч та бүхний найдвартай хүлэг болсон билээ. Алтайн хязгаараас дорнын уудам талыг туулан аялсан олон жилийн баялаг түүх “Ланд Круйзер – 300”-ийн цоо шинэ үеэр ийнхүү баяжин тэлж байна. Цар тахлын эсрэг авч буй Монгол Улсын Засгийн газар, УОК-ын дүрэм журмыг хүндэтгэн дагаж, “Ланд Круйзер – 300” автомашины нээлт танилцуулгын үйл ажиллагааг ийнхүү цахим хэлбэрээр хүргэж байгаагаа илэрхийлэхэд таатай байна” хэмээн ярив.
Монгол орны эрс тэс уур амьсгалд төгс тохирдог гэх “Ланд Круйзер”-ийн шинэ загварын хувьд бензин зарцуулалт бага, байгальд ээлтэй гэх олон давуу талтай.
“Ланд Круйзер – 300” загварын үндсэн хэмжээс нь өмнөх загваруудтайгаа ижил боловч шинэ үеийн Тоёота архитектур “TNGA” платформыг ашиглан их бие, үндсэн рамыг шинэчилсэн бөгөөд үүний үр дүнд автомашины жолоодлогын уян хатан байдал нэмэгдэж, хүндийн төвийг сайжруулж, өмнөх загваруудаас илүү тогтвортой болжээ. Хажуугийн толины байрлалыг өөрчилж хажуугийн цонхны үзэгдэх орчныг нэмэгдүүлсэн аж. Мөн салоны хувьд орон зай, тав тух, аюулгүй байдлыг хослуулахын зэрэгцээ автомашины удирдлагууд жолоочид ойлгомжтой, аюулгүй байхаар байрлуулжээ. Жолоодлогын горим, хөгжим, агааржуулалт зэрэг үндсэн удирдлагын хэсгийг тусгаарласан нь жолооч танд илүү ойлгомжтой болсон.
Хэрэв та цоо шинэ “Ланд Круйзер – 300” загварын автомашиныг худалдан авахыг хүсвэл Монголд дараах албан ёсны дилерүүд худалдаалж байна.
Мөн үүний хувьд ч модель, хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаараад олон сонголттой.
Үйлдвэрлэгчээс санал болгож буй албан ёсны худалдаалах үнэ:
Модель нэр | Хөдөлгүүр | Шатахуун | Үнэ |
LC300 GX.R | 3,956 cc V6 | Бензин | 188,100,000 |
LC300 GX.R | 3,956 cc V6 | Бензин | 197,400,000 |
LC300 VX | 3,445 cc V6 twin-turbo | Бензин | 277,500,000 |
LC300 ZX | 3,445 cc V6 twin-turbo | Бензин | 293,900,000 |
Сануулахад, “Ланд Круйзер – 300” автомашин нь одоогоор зөвхөн бензин хөдөлгүүртэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд 2021 оны 9-р сараас дизель хөдөлгүүртэй загварууд нь албан ёсоор зах зээлд нийлүүлэгдэх ажээ.