Агаарын тээврээр 2021 оны эхний хагас жилд 1.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 511.3 (35.8%) тонноор өсжээ.
Харин агаарын тээврээр тус хугацаанд давхардсан тоогоор 58.1 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 238.9 (80.4%) мянган хүнээр буурсан байна.
Агаарын тээврээр зорчигдын байдал:
- Орон нутагт зорчигчид 2021 оны эхний хагас жилд 36.4 (62.6%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 123.2 (77.2%) мянган хүнээр буурсан.
- Олон улсад зорчигчид 2021 оны эхний хагас жилд 21.7 (37.4%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 115.7 (84.2%) мянган хүнээр буурсан.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний хагас жилд 72.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.5 (16.7%) тэрбум төгрөгөөр буурсан гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Гэхдээ улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2021 оны эхний хагас жилд 28.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 5.6 (24.4%) сая тонноор өсжээ.
Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 4.0 (47.5%) сая тонноор өссөн нь голлон нөлөөлсан байна.