Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хорооны айл өрхүүдэд Швейцарийн хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд ангилан ялгах сав суурилуулж байна.Төслийн хүрээнд туршилтын журмаар нийт 500 айлд хог ангилан ялгах сав суурилуулна. Иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм.