Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг үргэлжлүүлэн долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтын болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.
Дугаарын хязгаарлалтын үйлчлэл:
- Даваа гарагт 1, 6-гаар
- Мягмар гарагт 2, 7-гоор
- Лхагва гарагт 3, 8-аар
- Пүрэв гарагт 4, 9-өөр
- Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй.