АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв CDC өчигдөр цар тахлын сүүлийн үеийн тоо баримтуудаа танилцуулжээ.
Наймдугаар сарын 2-ны байдлаар тус улсад 164 сая гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Эдгээрээс 1,507 нь буюу 0.001 хувь нь халдвар авсны дараа нас барсан бол 7,101 хүн буюу 0.005 хувь нь өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтжээ.
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсээс сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд халдварын 938 тохиолдол хүндэрснээс 244 нь нас барсан байна.
Үүнээс гадна вакцинжуулалтад бүрэн хамрагдсаны дараа халдвар авагсдын 74 хувь нь 65-аас дээш насныхан байжээ.
Өнгөрсөн сараас эхлэн АНУ даяар коронавирусийн халдварын шинэ давалгаа эхэлсэн юм. Энэ удаагийн давалгаа вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст хамгийн их эрсдэл учруулж байгааг CDC анхааруулж байгаа.
АНУ-ын армийн алба хаагчдыг вакцинжуулалтад заавал хамруулах шийдвэрийг Пентагон удахгүй гаргах гэж буйг хэвлэлүүд саяхан мэдээлжээ.