Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлосон.
Харин шүүгдэгч М.Болортуяа, Ж.Бурмаа нар шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулснаар 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт товлолоо.
Хэргийн талаар тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.
Дээрх хэрэгт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар