0-11 насны хүүхдэд дархлаа дэмжих тарилга буюу иммуноглобулин тарина гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв уг судалгаа, шинжилгээний ажлыг хийж буй юм.
Тухайн үйлдвэрлэл, судалгааны ажлыг НЭМҮТ хариуцдаг бөгөөд тус байгууллага нь энэ талаарх мэдээллээ өгөх болоогүй. Судалгаа, шинжилгээний ажлын нарийвчилсан үр дүн гарахаар танилцуулна” гэсэн тайлбарыг өглөө.