Хэнтий аймагт хөл хорио тогтоогоод байна. Тус аймгийн онцгой комиссоос мэдээлж байгаагаар зрхрнавирусийн халдварын үед бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн төв дээр 100 гаруй ортой тусгаарлах болон тусгаарлан ажиглах байруудын бэлтгэл хангажээ. Түүнчлэн яаралтай оношилгоо хийх түргэвчилсэн оношлуур, эмийн нөөц, хамгаалах хэрэгслийн хувцас хангалттай нөөцөлжээ.