Хэнтий аймагт COVID-19-ийн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хоёр иргэний PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 01:20 цагт хүргүүлсэн хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлж байв. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОБГ, ЦГ, Тагнуулын хэлтэс, ЭМГ, ЗӨСТ шуурхай ажиллаж хорио цээрийн дэглэм зөрчиж хулгайгаар нэвтэрсэн иргэдийн маршрутыг гаргаж, шууд хавьтал, хам /тохиолдол/ хавьтлуудыг тогтоон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарлаа. Тус аймаг коронавирусийн цар тахлын үед ашиглах тусгаарлах 100 ор бэлджээ.