АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өчигдөр 23:20 минутын орчимд прокурорын зөвшөөрлийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ.
Эх сурвалжийн мэдээллээр нэгжлэгээр 10 орчим мянган ам.доллар, бэлэн зургаан сая төгрөг гарсан байна. Мөнгөнийхөө тухай тайлбар мэдээлэл өгөөгүй бөгөөд түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорихоор болжээ.
Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэх мэдээлэл гараад байсан билээ.
Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.