Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын боловсролын салбарт олон жил зүтгэн, “Их засаг” олон улсын сургуулийг үүсгэн байгуулсан гавьяатан Н.Ням-Осор Ардын багш цол хүртлээ.
Тэрбээр ‘Ардын багш цол хүртсэндээ баяртай байна. Боловсролын салбарынхаа тэгш ойгоор ийм нэр хүндтэй шагнал хүртсэнийгээ бэлгэшээж байна. “Их засаг” олон улсын сургуулийн хамт олон, гэр бүлдээ, ээждээ баярлалаа.
Би дуу, шүлэг, ном гээд олон бүтээл туурьвисан. Багш хүнд Ардын багш цол авах шиг сайхан зүйл үгүй. Боловсролын салбарт цаашид хийх зүйл маш их байна. Цаашид улам их хичээх, зүтгэх, хөдөлмөрлөх урам, эрч хүч авлаа’ гэв.