УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төслийн талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцуулав. Тэрээр танилцуулгадаа, Япон улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн суурь бутиийг шинэчлэх, хедлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онд нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосныг тэмдэглэв. Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Сангийн яам, ‘Улаанбаатар төмөр зам” XHH-ийн хооронд “MOH-П1″,“MOH-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны 10 дугаар сарын 25-нь өдөр байгуулсан байна.
“MOH-П1”, “MOH-П2” зээлээс Улаанбаатар төмөр зам” XHH-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг УИХ баталсан. Tyc тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” XHH хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 13.1 тэрбум төгрөг байна.
Tyc өдрөөс хойших хугацаанд xүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна. “Улаанбаатар темер зам” XHH нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг болон 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажилласан бөгөөд энэхүү санхүүгийн үp дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн авсан “MOH-П1”, “MOH-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онд улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.
Тогтоолын төсөл нь гурван заалттай байх бөгөөд зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол болон ОХУ-аас тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх, yr асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг даалгах юм байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 16-ний хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, 2020 оноос хойш бодогдсон хүү, алданги, төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцох асуудлыг Японы банктай харилцан тохирсон эсэхийг лавлав. Мөн төлбөр барагдуулах 43.7 тэрбум төгрөг нь төсвийн ачаалал болох зэргийг асуулаа. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн дүрмийн санг Монгол, Оросын талаар тус тус 83.7 тэрбум төгрөг буюу 30 сая ам.долларын санхүүжилтээр нэмэгдүүлснээр, энэ хөрөнгийг хэрхэн зарцуулахыг тодруулав.
Сангийн сайд Б.Жавхлан гишүүний асуултад хариулахдаа, “Япон улсын хамтын ажиллагааны банканд хуваарийн дагуу Монгол Улсын Засгийн газар төлбөрөө төлөөд явж байгаа. Өөрөөр хэлбэл, дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу УБТЗ ХНН-ийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар төлж байгаа юм. Ингээд дотооддоо төлбөрөө УБТЗ ХНН-ээс хураагаад авчихдаг. Тиймээс алданги гэдэг нь Засгийн газар, УБТЗ ХНН-ийн хооронд дахь тооцоо юм. Түүнээс биш гадна талдаа ямар нэгэн төлбөрийн зөрчил байхгүй. Торгууль, нэмэгдүүлсэн төлбөр болох 43.7 тэрбум төгрөгийг 2025 он хүртэл гадна талд төлөх төлбөрийн хуваарьтай уялдуулан УБТЗ ХНН-ээс авна гэдгээ техникийн түвшинд хэлэлцээ хийж тохирсон. УИХ, Засгийн газраас шийдвэр гармагц хэлэлцээрийг эцсийн шатанд бичиглэж хоёр талаас гарын үсэг зурна. Тиймээс төсөвт ямар нэгэн дарамт байхгүй гэсэн үг. Харин ч ирээдүйд УБТЗ ХНН монголын төрөөс 50 хувийн эзэмшлийнхээ дагуу дүрмийн санд мөнгө төлөх санхүүгийн хариуцлагаа хүлээж байгаа” хэмээв.
Төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар дэмжиж үг хэллээ. Ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 51 гишүүний 30 нь буюу 58.8 хувийн саналаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.