Сонгинохайрхан дүүргийн хороодын засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Ээлжит зөвлөгөөнийг Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар удирдан явуулав.
Хурлын эхэнд удирдлагууд Аж ахуйн нэгж байгууллагын тооллогын явц, Дархлаажуулалтын нэмэлт гуравдугаар тунд хамрагдалт, 2022 онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын явц, Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх мэдээллүүдтэй танилцан, санал солилцлоо.
Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар нийт удирдлагуудад Нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50 мкв газрын цас, мөсний цэвэрлэгээг хийлгэх, хяналт тавих, Иргэдийг дархлаажуулалтын нэмэлт гуравдугаар тунд хамруулах идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр ӨЭМТ-ийн дарга нартай хамтран ажил зохион байгуулах, Албан хаагчид хувийн хэргийн бүрдүүлэлтийг яаралтай бүрдүүлж дуусгах зэрэг хэд, хэдэн үүрэг өглөө.