Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчээс шалгаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байна. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах уу, эсвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах уу гэдэг нь тодорхой болох юм байна. Түүнийг НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийг тус газраас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.