УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Багагүй маргаан дагуулсан тул уг төслийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм.
Хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрт Азийн хөгжлийн банкны 20 ам.долларын зээлээр жижиг зардлыг санхүүжүүлэх асуудлыг тусгажээ.
Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн ‘Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тойрог зам болон LRT хөнгөн галт тэрэгний төслүүд явж байгаа. Нийслэлд тавигдсан төсөл, хөтөлбөрүүд нь жижиг ажлууд. Харин энэ зээлийн хүрээнд том санхүүжилттэй төслүүдийн бэлтгэл ажлыг хангах юм. Тухайлбал, ТЭЗҮ боловсруулах, гаднын эксперүүдийг оруулж ирэх гэх мэтэд зарцуулагдана’ гэв.
Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төслүүдийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажилд уг зээлийн хөрөнгийг зарцуулах аж.
Ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ.