Тавантолгойн цахилгаан станцын тендерийн талаар сэтгүүлчид уг салбарын сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ‘Тавантолгойн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хоёр удаа сунгасан. КОВИД-19-тэй холбоотойгоор сунгах хүсэлтийг оролцогч гаднын компаниудаас ирүүлсэн. Үүнийг нь судалж үзээд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн.
Дөрөвдүгээр сарын 1-нд тендерийг нээнэ. Өнөөдрийн байдлаар зургаан оролцогч тендерийн материалыг худалдаж авсан. Үүний тав нь БНХАУ-ынх, нэг нь ОХУ-ын компани. Тендер бол том ажил тул үнэлгээний ажил нэлээд хугацаанд үргэлжлэх байх’ гэв.