Эх сурвалж: BBC
Монтенегро улсын тэргүүн хамба Амфилохие Радовичийн оршуулгын ёслол нийслэл Подгорица хотод энэ сарын 1-ний өдөр маш өргөн хүрээнд зохион байгуулагджээ. Тэрээр 82 насандаа covid-19 халдварын улмаас таалал төгссөн юм.
Оршуулгын ёслол нээлттэй болж, тус улсын иргэд төдийгүй хөрш Серби улсаас мянга мянган сүсэгтнүүд ирж, уламжлал ёсоор сүсэгтнүүд авсанд нь нээлттэй байрлуулсан шарилын гар, духан дээр үнсэцгээжээ. Үүний дараа Серби болон Монтенегро улсад covid-19 халдварын тохиолдол огцом нэмэгдэх эхэлсэн байна. Уг ёслолд оролцсон Сербийн үнэн алдартны шашны тэргүүн Ириней Баасан гаригт 90 насандаа мөн коронавируст халдварын улмаас нас баржээ.
Тэрээр энэхүү ёслолд оролцсоноосоо хойш гурав хоногийн дараа халдвар авсан нь тогтоогдсон байна. Ириней нь 2010 онд Сербийн үнэн алдартын шашны тэргүүнээр томилогдож байжээ.
Серби улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 104 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 1110 өвчтөн нас бараад байгаа бол Монтенегрод 30 мянга гаруй хүн халдвар авч, 434 хүн нас барсан байна.