Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургадугаар сарын 14-нд тохионо.
Их Дүйчин өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчиж. иргэд сүм хийдэд ирж биеийн буян ариусал хийдэг уламжлалтай.
Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тухайн өдрийн онцлог бол Бурхан багшийн чандар зургадугаар сарын 14-нөөс эхлэн Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залж, хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой болж байна.