Монголбанкнаас өнөөдөр /2022.06.15/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3120 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш ‘Найман шарга’-тай тэнцлээ. Харин арилжааны банкууд болох ‘Төрийн банк’, ‘Хаан’, ‘Голомт’, ‘Худалдаа хөгжлийн банк’ зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж 10 сая төгрөгөөс дээш ам.долларын шилжүүлгийг ч хийж эхэлсэн. Гэхдээ энэ сарыг дуустал хязгаарлалтыг цуцлах мэдэгдэл ирээгүй гэв.