АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Делавар муж дахь гэрийнхээ ойролцоо дугуйгаар аялж яваад тэнцвэр алдаж унасан байна.
Тэрбээр гэргий Жиллтэйгээ гэрлэсний 45 жилийн ойг тэмдэглэхээр энэ амралтын өдрүүдэд төрөлх хотдоо ирээд байгаа юм.
Байден өөртэй нь мэндчилэхээр цугларсан хүмүүс рүү ойртож ирэх үеэрээ тэнцвэр алдсан байна.
Унасныхаа дараа босож ирсэн тэрбээр өөрийгөө гэмтээгүй, бие хэвийн байгааг сэтгүүлчдэд хэлжээ.
Зогсох гэтэл гутал нь дугуйн дөрөөнд гацсан тул унаснаа Байден энэ үеэр тайлбарласан байна.
Тэрбээр Делавар мужийг 1973-2009 онуудад АНУ-ын Сенатад төлөөлж байсан юм.
Дараа нь Байден 2009-2017 оны хооронд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. Тэр зарим амралтын өдрүүдэд нийслэл Вашингтоноос төрөлх хотдоо ирдэг бөгөөд энэ үеэрээ дугуй унадаг юм байна.
Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, бэртэл гэмтэл аваагүйг Цагаан ордон сүүлд баталжээ.
Эх сурвалж: Business Insider