Өдгөөгөөс 30 жилийн тэртээ 2 хүний бүрэлдэхүүнтэй “Дөргөн” нэртэй хувиараа эрхлэх аж ахуй үйл ажиллагаагаа эхэлсэн нь өнөөдөр 3000 гаруй ажиллагсадтай 6 чиглэлд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй МАКС ГРУПП болох эхлэлийг тавьсан билээ.
Энэ хугацаанд МАКС Группийн хамт олон 600 км зам тавьж, олон зуун мянган квадрат барилга, орон сууцнуудыг барьж байгуулж, МУ-ын Газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг хийж гүйцэтгэж, Хүнсний салбарт чанарыг тогтоож, Дотоодын үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч 7000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй СҮҮ ХК үйл ажиллагааг тогтвортой явуулж, дэлхийн алдарт Рамада, Holiday inn алдарт зочид буудлуудын онцгой эрхийг эзэмшиж эх орондоо сүндэрлүүлж, алдарт Бургер кинг сүлжээ рестораны фрайнчайз эрхийг авч үйлчилгээний стандартын янштал мөрдөн ажиллаж, томоохон төслүүдтэй хамтран ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд үнэ цэнтэй бодит хувь нэмрийг оруулаад байна.
Энэ бүхэн МАКС группийн нийт ажиллагсад болон удирдлагуудын хүчин зүтгэл юм. МАКС группийн 30 жилийн баяр нь хамтрагч түншүүд болон МАКС группт итгэж өнөөдөрт хамтдаа ирсэн эрхэм үйлчлүүлэгчдийн баяр юм.
Илүү сайхан Монголын төлөө уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг МАКС групп сүүлийн жилүүдэд 900 гаруй тогтвортой ажлын байрыг нэмж, томоохон төслүүд хэрэгжүүлж байна.
Тэд түүхт 30 жилийн ойн баяраа 9-р сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Баярт гадаад дотоодын 300 гаруй харилцагч түнш, хамтын ажиллагаатай байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Арга хэмжээний үеэр өнгөрсөнд бүтээн байгуулсан бодит үр дүнгээ тайлагнасан бөгөөд цаашид хэрэгжүүлэх алсын хараа, зорилго зорилт, тогтвортой хөгжлийн талаарх бодлого чиглэлийг МАКС Группийн хүний нөөц, захиргаа хариуцсан захирал Д.Нямлхаажав, Хүнд үйлдвэрлэл, уул уурхайн газрын захирал Д.Даваа-Очир, Худалдааны бизнес хариуцсан захирал С.Сүхболд нар танилцууллаа.
МАКС Группийн зарчим бол хамтын үнэ цэнийг бий болгож хамтдаа хөгжих билээ. Тиймээс компанийнхаа ажиллагсдын нийгмийн асуудалд үргэлж сэтгэл гарган оролцож, дэмжсээр ирсэн ба үүний тод жишээ бол 7 тэрбум гаруй төгрөгийг МАКС Группийн 400 ажилчдад орон сууцны дэмжлэг болгон олгосон явдал юм.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бүтэн өнчин хүүхдүүдэд ирээдүйн хадгаламж нээх, хараагүйчүүдийг дэмжих сайн дурын ажиллагаа, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор моджуулах аян зэрэг нийгэм, эх оронд тустай олон тооны ажлуудыг энэ хугацаанд хийж гүйцэтгээд байна.
Бахархалт Монгол хүн гэдгээ үргэлж санаж, өв соёл түүх уламжлалаа нандигнан хайрладаг МАКС Группийн замнал түүхтэй, бүтээлтэй, нэр төртэйгөөр үргэлжилж байна. МАКС Групп дараагийн 30 жилд баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллаж, улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Хамтын үнэ цэнийг бий болгож хамтдаа хөгжиж илүү сайхан Монголыг бүтээцгээе.