Зам, тээвэр хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:
-Урьд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унасан осол боллоо.
Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан. Өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 24:00 цагийн орчимд уг осол бүртгэгджээ.
Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг барьж буй ачаа байсан.
Ачсан ачаатай вагон замаас гарч унасан. Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал гайгүй байна. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байх гэсэн дүгнэлт гарсан. Вагоны машинист нь согтуу байсан гэх мэдээлэл ирж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ачааны галт тэрэг осолджээ. Тодруулбал,энэ сарын 28-ны өглөө Дорноговь аймгийн Хулангийн Шанд гэх газар тус осол бүртгэгдсэн байна.
Осол болсон газар нь Тавантолгой Зүүн-Баян чиглэлийн төмөр замаас 70 км-ийн зайтай аж. Ослын газарт яг одоо тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна.
Ослын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны сайд С.Бямбацогт 11:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.