Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэж байна.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нийслэлийн өрийн хэмжээний талаар асуулт асуув.
Тэрбээр “Хоёр жилийн өмнө Хотын дарга Д.Сумъяабазар болон МАН-ынхан нийслэлийн асуудлыг зургаан сарын хугацаанд шийднэ гэж амласан. Өнгөрсөн жил нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг баталсан.
2023 оны төсвийг 20 их наядаар баталсан ч Улаанбаатар хотын өр 2.4 их наяд төгрөг байна.
Түүний асуултад Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сүүлийн 30 жилд нийслэлээр дамжуулан авсан өрийг нийслэл төлөхөөр болсон.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нэмж тайлбар өгөхдөө “2.4 их наядын өрийг анх удаа л ярьж байна. Өрийн удирдлагын менежментгүй байсныг би ирээд өрийн тасагтай болгосон. Одоо өрийн удирдлагын менежмент хийх гээд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас техникийн туслалцаа аваад явж байна.
Нийслэлийн урсгал зардал -117 тэрбум байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 52 тэрбум орлого нэмж төвлөрүүлэхийг нийслэлд шилжүүлсэн.
Ингэснээр нийслэлийн ачаалал улам нэмэгдэж, улмаар дүүргүүдэд хүндрэл үүсэх юм. Тэгэхээр хамтдаа хичээхээс өөр замгүй” гэж ярилаа.