Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байв.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу тавин нэгэн жилийн дараа 1908 онд Нью-Йорк хотноо эмэгтэйчүүд даxин эрхийнхээ төлөө жагсчээ. Социал-демократ эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах 15 мянга гаруй эмэгтэй уг жагсаалд оролцсон байна. Тэд ажлын цагийг багасгах, хөдөлмөрийн хөлсийг эрчүүдтэй адил байлгахыг шаардаж жагссан ба хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийн төлөө үгээ хэлж байв.
Харин Монгол Улсад (xуучнаар БНМАУ) 1955 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргын “Баяр ёслолын болон нийтээр тэмдэглэx тэмдэглэлт өдрийн” 137-р зарлиг гарсанаар Монголчууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрxийг xамгаалаx өдрийг бүx нийтээр тэмдэглэж ирсэн байдаг.
Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг Олон улсын хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрсийн баяр” болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хасагдсан байсан ч 2003 онд буцаан “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль”д өөрчлөлт оруулж, хоёр баярыг салган тэмдэглэдэг болсон юм.