Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт) 37.051 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 427 хэргийг хүргүүлсэн байна.Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр “Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хүчирхийлж, харанхуй өрөөнд хорьдог уу” гэсэн гарчигтай бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 311 дүгээр цэцэрлэгийн нэр бүхий багшийн хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.