Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Тэрбээр: Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулна.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малын тэжээлийн үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг амжилттай давахын тулд өвс тэжээлийн гааль болон НӨАТ-ын тэглээд байна. Мөн дотоодод үйлдвэрлэгдэж байгаа малын гаралтай өвс тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Хөнгөлөлтөд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Малын гаралтай өвс тэжээлийн үнэ цаашид тогтвортой байна гэж харж байгаа. Гааль, НӨАТ-ын татварыг тэглэсэнтэй холбогдуулан импортоор орж ирэх тэжээлийн нийлүүлэлт нэмэгдэнэ.