Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд сэлгэн томилохоор болжээ. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр Эрүүл мэнлийн яам бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр 30 орчим хүний ажлын байрыг нь өөрчилж, чөлөөлсөн тухай мэдээлэл байна. Коронавирусийн халдвар тоогоо алдаж, өдөр ирэх тусам байдал хүндэрч байхад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын нэр бүхий эрхмүүд халаа сэлгээ хийж, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэйгээ хэвлэлээр хэрэлдэж эхэлсэн нь нийтэд ил тод болоод байна. Ийм л хүмүүс л эрүүл мэндийн салбарт үүрлэжээ. Цар тахлын голомтот ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, ариутгагч гээд олон хүн халдвар тээгч болж, голомтот ажлаагүй ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч хүртэл коронавирусийн халдвар авчихаад байгаа нь энэ салбарын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын бодит үзүүлэлт юм. Энэ сэдвээр бид үргэлжлүүлэн мэдээлэл бэлтгэх болно.