Говь-Алтай аймгийн Дарви сумын Эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын “Жаргалан-Алтай”, “Марал-Алтай”, “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олголоо.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо хүлээлгэн өгсөн юм.
Тус өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Есөнбулаг сумын /аймгийн төвийн/ 10 баг, тус суманд хамаардаг хөдөөгийн 2 багийн /Наран, Рашаант/ 18694 суурин хүн ам, 2300 гаруй хөдөлгөөнт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ажээ.
Харин Дарви сум нь Говь-Алтай аймгийн төвөөс 210 км зайтай, 4 баг, 491 өрхийн 1810 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. Түүнчлэн мөн үеэр ЭМЯ-наас тус аймгийн 18 сумын сумын 39 багийн эмчид мотоцикл олгожээ.