Covid-19-ийн халдварын тархалтыг хумих, халдвараас сэргийлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Тэгвэл энэ хугацааг сунгах эсэхийг Улсын онцгой комиссын ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
Харин ойрын хугацаанд Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зэргийг сулруулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм байна. .
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1242 халдвар бүртгэгдсэнээс дотоодын халдвар 855, нийслэлд хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм.