Япон улс хүн амаа COVID-19 коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхлээд байна. Тухайлбал Токио хотоос холгүй байрлах Канагава мужийн Эбина хотод хүн амаа вакцинжуулах ажлыг хийж гүйцэтгэх тусгай ажлын хэсэг байгуулагдан, тусгай баг ажиллаж эхэлжээ.
Эбина хотод 2021 он гарсны дараа цар тахалтай тэмцэх, хүн амыг вакцинжуулалтад хамруулах тусгай ажлын хэсэг байгуулагдаж, даваа гарагаас ажилдаа оржээ. Эбина хотын мэр Учино Масару-гийн мэдэгдсэнээр хотын иргэдэд зориулж вакцин татан авч, тусгай хэсэг байгуулан вакцинжуулалт явуулж эхэлжээ.
Эхний ээлжинд хотынхоо өндөр настай, эрсдэлтэй бүлгийг вакцинжуулалтад хамруулж, улмаар вакцины нийлүүлэлт хэвийн болсны дараагаар иргэдийг бүх нийтээр хамруулж эхлэх гэнэ.