Хүүхдийн номын сангийн тухайд Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар 'Тасган'-ны овоон дээр баригдана. Барилгын ажил нь энэ хавар эхэлнэ.

Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.

Номын санд сургуулийн өмнөх насныхан болон бага, дунд ангийнханд зориулсан танхимыг тусгайлан шийдэж, өрнө, дорно хэлний 6-7 танхимтай байлгахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн амрах, тоглох орон зай, хичээл хийх орчинг бий болгож, кафе хурлын танхимтай орчин үеийн номын сан байгуулах юм байна.

Хүүхдийн номын санг бий болгох талаар 2000 оноос хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсаар ирсэн ч төсөв мөнгөгүйн улмаас хойшлогдсоор өдий хүрсэн.

Тэгвэл мөнгөгүй гээд гараа хумхиад суух уу, өөр гаргалгаа хайж шийдэлд хүрэх үү гэдэг замын үзүүрт л ‘Хүүхдийн төлөө хандив, фондын санаачилга’ эхэлжээ.