Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 134.2 (4.8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.
Ийнхүү багасахад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин (ҮОМШӨ)- ий даатгалын сангийн орлого 71.3 (33.3 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин 2020 оны 12 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 346.0 тэрбум, зарлага 325.7 тэрбум болж, өмнөх сарынхаас орлого 124.9 (56.5 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 17.4 (5.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 121.7 мянган хүн хамрагдсаны 52.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байв.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 99.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 21.0 (26.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.