Энэ сарын эхний арав хоногт Ховд аймгийн нийт нутгаар эрс хүйтэрсэн.
Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар 1-9 өдөр ажиглагдсан байна. Тодруулбал, Цэцэг, Манхан, Зэрэг суманд 10 өдөр дараалан -30 градусаас доош орж хүйтэрч байна.
Аймгийн хэмжээнд хамгийн хүйтэн байгаа газар нь Цэцэг сум аж. Тус суманд агаарын дундаж температур 31.2 хүрч хүйтэрч байна. Одоогоор Дарви сум хамгийн их буюу зургаан см зузаан цастай байна. Бусад сумын нутгаар 0-4 см орчим цасан бүрхүүлтэй байгаа аж.
Мөн Дөргөн, Мянгад сумын төвд цасгүй байна. Алтай салбар уулсаар цастай боловч нийт сумаар өвөлжилтийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.