Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт төрөөд хэдхэн хонож байсан эхээс Covid-19 илэрсэн тул тус эмнэлэгт дөнгөж сая хөл хорио тогтоолоо. Тухайн эмэгтэйн нөхрөөс халдвар илэрсэн учраас эхнэрээс нь шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон байна.
Шинжилгээний хариуг PCR-аар баталгаажуулсан бөгөөд тухайн эмэгтэй энэ сарын 16-ны өдөр төрөхөөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө нэгдүгээр сарын 8-ны өдөр шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр халдварын нууц үедээ хэвтжээ.