Монгол Цэргийн музейгээс галт зэвсэг алга болжээ. Тус музейд хадгалагдаж байсан хоёр ширхэг ‘Винтов’ буу жил орчмын хугацаанд алга болсныг бууны татвар нэхэгдэх үед мэдэж, хайж эхэлжээ. Ингээд тус музейн менежерээр ажиллаж байсан хошууч А авч явсан нь тодорхой болж, буцаан авчирсан байна. Тэрбээр бууг авч явж, жил орчим болоход ямар зорилгоор, юунд ашиглаж байсан нь тодорхойгүй байгаа аж. А нь одоо Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн багш ажээ. Алдагдаад олдсон буунууд нь үзмэр биш, хэвийн ажиллагаатай буунууд нь байжээ.