Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна. Уулзалтын эхэнд барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга хийлээ.
Тэрээр “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгаа. Гурван жилийн дараа ашиглалтад оруулна. Мянганы сорилтын сангийн эх санхүүжилтээр цэвэр усны эх үүсвэрийг бий болгосноор Улаанбаатарчууд ирэх 20 жил ундны цэвэр усны эх үүсвэрээр дутагдахгүй амьдрах боломжтой болно. Энэ эх үүсвэрээс гарсан шугам сүлжээний асуудлыг төр дэмжиж ажиллах ёстой.
Энэ Засгийн газрын үед 150 мянган айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллана. Энэ том төслүүдийг амжилттай эхлүүлж, дуусгахад төрийн байгууллагуудын уялдаа маш чухал байна. Манай яам 10 жилийн өмнө Баянголын ам руу цэвэр, бохирын шугам барьсан. Харин Эрчим хүчний яам 35-ын станцаа барихгүй 10 жил болж байна. Буянт-Ухаад Эрчим хүчний яам 35-ын станц барьчихсан чинь цэвэр бохир нь байхгүй 10 жил болж байна. Тиймээс цаашдаа яам, салбарууд уялдаа холбоогоо сайжруулж ажиллах нь маш чухал юм” гэдгийг онцоллоо.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Залуу гэр бүлийг орон сууцтай болгохын тулд Засгийн газар хэрхэн хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болох вэ.
Цар тахлын эдийн засгийн төлөвлөгөөндөө одооноос орж явах ёстой. Цар тахлын дараах дэлхийн эдийн засаг огцом өсөхөөр ажиглагдаж байна гэж судлаачид үзэж байгаа. Дэд бүтцийн салбарт дөрвөн жилийн хугацаанд бүгдийг хийх боломжгүй. Дараа дараагийн Засгийн газар ажиллах суурийг бид тавих ёстой. Тиймээс “Алсын хараа 2050” хөтөлбөрийг боловсруулсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 17.5 дахин өссөн. Амьдралын чанарыг анхаарах зайлшгүй шаардлага байна.
Өнөөдөр орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр бол залуучуудад хүнд байна. Гэр хорооллын 200 мянга орчим өрхийн хувьд шууд орон сууц худалдаж авах боломжгүй байна. Түрээслээд өмчлөх, эзэмших орон сууц хүртээмжгүй байна. Улаанбаатар хотын асуудлыг зөвхөн хотын удирдлагуудад даатгаад явж болохгүй. Улаанбаатар хотыг 25 км-ын радиусыг тойрсон дэд бүтэц хийх ёстой. Дулаан цахилгааны эх үүсвэрийг шийдэх юм. Үүнд маш их цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай. Дундаж давхарга гэдгийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадаж байна уу гэдэг асуулга явуулахад манай иргэдийн 60 гаруй хувь нь хамрагдаж чадахгүй байна гэсэн. Тиймээс Хуримтлалын нэгдсэн санд эрүүл мэнд нь орох ёстой. Боловсролын тэтгэлэг Хуримтлалын нэгдсэн сангийн нэг түлхүүр байдаг. Нэг үгээр хэлбэл, та хүүхдээ хүссэн боловсрол эзэмшиж чадаж байна уу гэхэд мөн л 60 орчим хувь нь чадахгүй байна. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу ороход шаардлагатай байгаа санхүүжилтийг уул уурхайгаас шийдэж чадвал хүмүүсийн амьдралын чанарын асуудлыг шийдэж байгаа хамгийн том асуудал. Хэт их халамжийн улс боллоо. Үүнийг одоо яръя. Ажил хийхгүй амьдардаг үндэстэн боллоо. Өглөө эрт босдог, ажилдаа яардаг, өндөр цалинтай үндэстэн болж залуучуудаа төлөвшүүлэх, соёлоо өөрчлөх цаг ирсэн байна. Залуус 1, 2, 3 гэсэн хороолол барина. Залуус 1, 2-ыг Улаанбаатарт аль нэг хорооллыг нь орон нутагт хийж үзэхийг хүсч байна. Төрд дэд бүтэц шууд татаж болох нөөц газар байна. Дэд бүтцийн асуудлыг манай Засгийн газар шийдэхийн төлөө ажиллана. Төр яаж дэмжвэл зорилтот бүлгээ орон сууцжуулж чадах вэ. 40-50 метр квадратыг л төр дэмжинэ. Нэг удаагийн хууль гаргасан ч болно.