Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сар шинийн үеэр хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй байна. Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, бүх нийтийн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэж, хэд хэдэн хувилбар ярилцсан байна. Тухайлбал, энэ сарын 10-20-ны өдрүүдэд хөл хорио тогтоох, бүх нийтийн бэлэн байдал зарлаж, бүх иргэнээ шинжилгээнд хамруулах зэрэг хувилбар яригдсан аж. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн саналыг оруулж байгаа боловч Засгийн газраас хатуу хөл хориог дэмжихгүй байгаа бололтой.