Бизнесийн зөвлөх зөвлөлийн ээлжит хурал цахимаар болж, Covid-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчид гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцов.
Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөвлөгөөг иргэдэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай. Тиймээс холбогдох дүрэм журмыг өөрчилж, илүү энгийн, уян хатан нөхцлөөр ажиллах боломж бололцоог бүрдүүлэхийг зорьж байна” гэж хэлжээ.
Тус зөвлөлийн даргаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ажиллаж буй бөгөөд зөвлөлийн гишүүд цар тахлын үед ажлын байрыг хадгалах, салбар хоорондын уялдаа холбооноос үүдэн эдийн засаг хүндэрч байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг хүсчээ. Шадар сайд цар тахлын халдвар хамгааллын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллахаа мэдэгдсэн байна.