Эрүүл мэндийн яамны алхах шинжээч Д.Нарангэрэл “Эдгэрсэн хүмүүсээс эргэж коронавирусийн халдвар авсан тохиолдол гарсан эсэх болон агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих боломжтой эсэх” талаар сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр ‘Энэ бол дэлхий нийтэд яригдаж буй асуудал. Сингапур, Хонг Конгт нийтийн байранд халдвар тархсан нь агааржуулалтын хоолойгоор дамжсан байх магадлалтай гэсэн судалгаа бий.
Гэхдээ яг дамжсан гэдгийг эцсийн байдлаар тогтоогдоогүй. Зөвхөн агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан.
Манай улсад нийтийн байр, нэг орцны хүмүүс халдвар авсан тохиолдол хэд хэд гараад буй. Үүнд НЭМҮТ-ийн Орчны алба тандалт, судалгаа хийж байгаа юм’ гэв.