Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртсэн 2 алба хаагчийг хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийллээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажиллан үйлчилгээний гавьяат цол хүртсэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шинэ-Идэр сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.