Эх сурвалжуудын өгүүлж буйгаар У.Хүрэлсүх 3 сарын 1-нд буюу МАН-ын 100 жилийн ойгоор МАН-ын даргын ажлаа өгч, улмаар Ерөнхий сайдын албанаасаа ч чөлөөлөгдөх төлөвлөгөө боловсруулсан байсан бөгөөд иргэдийн жагсаал нь түүнд зөвхөн далим болж, маш хурдан маневр хийхэд хүргэсэн аж.
Иймээс 3 сарын 1-нд “нэг юм” болох гэнэ.
Тодруулбал У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж мэдэхээр байна.
Гэвч МАН-ын даргад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ биш МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан болох хувилбар яригдаж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл нам, төрийн ажлыг заагласан шинэ жишгийг улс төрийн ууган хүчин МАН эхлүүлэх бололтой. Д.Амарбаясгалан нь Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын тэргүүлсэн танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллана гэж яригдаж байсан ч тэрбээр энэ албан тушаалд очихоос татгалзсан удаатай.