Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард 5734 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 474 (7.6 хувь)-өөр, өмнөх сараас 576 (9.1 хувь)-гаар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 4238 (73.9 хувь) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 381 (8.2 хувь)-ээр буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 8 (0.1 хувь) нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 (50.0 хувь)-аар буурчээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 оны нэгдүгээр сард 2009 болж, өмнөх оны мөн үеэс 2175 (52.0 хувь)-аар буурахад салхин цэцэг өвчнөөр өвчлөгчид 1128 (98.0 хувь)-аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 119 (90.2 хувь)-өөр, цусан суулгаар өвчлөгчид 143 (77.3 хувь)-аар, вируст хепатитаар өвчлөгчид 34 (68.0 хувь)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 219 (53.4 хувь)-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 371 (52.5 хувь)-ээр, трихомониазаар өвчлөгчид 267 (47.6 хувь)-гоор, гонококкт халдвараар өвчлөгчид 285 (45.2 хувь)-аар буурсан нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.