Мөн тэрээр ‘10,0 сая төгрөгийн төлбөр авчхаад танхимаар биш цахимаар хичээллээд, цахилгаан, дулаан, ус, хогны мөнгө 0, багш ажилчдынхаа НДШ-ийг хөнгөлүүлчихээд хувьсах зардал авна гэж “луу унжихгүй’ байлгүй дээ. Улсын хэмжээнд 174.000 хүүхэд гэрэлгүй, гар утасгүй, теле хичээлээ үзэж чадахгүй байна” хэмээн жиргэжээ.
Мөн түүнчлэн Улаанбаатарт:
- 5сая хүртэл төлбөртэй 106 сургууль,
- 5-10,0 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль,
- 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 саяас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгч чадахгүй хэмээн нэмж бичжээ.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн хувьсах зардлыг төлөвлөх, хуваарилахтай холбогдон гарах харилцааг зохицуулах бөгөөд аймгийн боловсролын салбарын нийт хувьсах зардлын төлөвлөлт, хуваарилалтыг сургууль, цэцэрлэгийн онцлогт тохируулан зохицуулах замаар ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангахад энэ журмын зорилго оршино.
Хоёр. Хувьсах зардал тооцох
2.1.Ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардалд цалингийн эзлэх хувийг 93-94 хүртэлх хувиар, бусад хувьсах зардал 6-7 хүртэлх хувийг эзлэхээр тооцно.
2.2.Хүүхдийн цэцэрлэгийн хувьсах зардалд цалингийн эзлэх хувийг 93-94 хүртэлх хувиар, бусад хувьсах зардал 6-7 хүртэлх хувийг эзлэхээр тооцно.
2.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг тооцон хуваарилахдаа хүүхдийн тоонд үндэслэн итгэлцүүрээр тооцох бөгөөд итгэлцүүрийг тооцохдоо сургуулиудын хэв шинжийг харгалзан хүүхдийн тоонд харьцуулан доорхи байдлаар тооцно.