ХӨСҮТ-ИЙН ДАРГА Д.НЯМХҮҮГ ЭМ-ИЙН САЙД АСАН Т.МӨНХСАЙХАНЫ ТУШААЛААР НЭГДҮГЭЭР САРЫН 21-НД ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН. ГЭВЧ ТЭРБЭЭР ӨӨРИЙГ НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН ГЭЖ ҮЗЭЭД, АЖИЛД ЭРГҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ НЭХЭМЖЛЭЛИЙГ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ГАРГААД БАЙГАА ЮМ БАЙНА. ТҮҮНИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 19-НЫ ОРОЙ /2021.01.19/ ‘ӨРГӨӨ’ АМАРЖИХ ГАЗАРТ ТӨРСӨН ЭХИЙГ ХӨСҮТ РҮҮ ШИЛЖҮҮЛЭХДЭЭ ХҮНЛЭГ БУС ХАНДАЖ, АЖИЛДАА ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХӨСҮТ-ИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛСӨН.